🚨 Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “БҮҮ БАС” нөлөөллийн аян, нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ.2026-06-13

Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 27 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хэрэгжилтийг хангаж, 2026 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт гэнэтийн аадар бороо, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх “Бүү бас” нөллөөллийн аян, нэгдсэн арга хэмжээг эхлүүлж нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс гамшиг, аюулт үзэгдэл, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд шуурхай түгээх, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх зэрэг нийт 8 заалт бүхий ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Үер усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг нийт иргэдэд уриалж байна. #УсыгБүүБас #ДалайгБүүЯнд #ҮерУсныАюулгүйБайдал #ЗАболЗААВАЛхий


©2023. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.