Фельдшир МӨНХГЭРЭЛ

2024-11-11
1

          Эрхэм хүндэт Багахангайчууд аа,

         Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

      Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн, иргэдийн эрх ашиг, санал бодлыг төлөөлөн илэрхийлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд онцгойлон анхаарч хамтын шийдвэр, хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлж, дүүргийн тогтвортой хөгжлийн төлөө бодлого зорилт тодорхойлон ажиллаж байна.

      Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас 19, Ардчилсан намаас 6 төлөөлөгч ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээн сонгогдож, иргэд сонгогчдыг төлөөлөх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх үүргийг хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлага үүргийг хүлээлээ.

    Монгол улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого,  Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг багасгах зэрэг улсын хэмжээнд тулгамдаж буй томоохон асуудлыг шийдвэрлэх гол тулгуур ажлуудын нэг болгон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны А/06 дугаар тогтоолоор “Багахангай 2040 хөгжлийн хөтөлбөр” бодлогын баримтыг хэлэлцэн баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна.  

      Багахангайчууд бид бүхэн төрөлх сайхан дүүрэгтээ амар амгалан аж төрж, орон нутгийн ард иргэд, айл өрх бүрийн амьдрал өөдлөн дэвшиж, итгэл дүүрэн, сэтгэл тэнүүн амьдрахыг хүсэн ерөөе.


        ИРГЭДИЙН АМЬДРАХ ТААТАЙ ОРЧИН БҮХИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦИД ТҮШИГЛЭСЭН ТОГТВОРТОЙ ЭДИЙН ЗАСАГТАЙ НОГООН ХОТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ!

 






фото мэдээ

©2023. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.