Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2018 оны "Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого чиглэл батлах тухай" 03 дугаар тогтоолыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны албан хаагчдын хүүхэд багачуудыг хөгжүүлэх, тэдний авьяас сонирхлыг нээн илрүүлэх, аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Хүүхдийн өрөө"-г тохижуулан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ф.Мөнхгэрэл, Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Б.Болормаа,
Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Өлзийбат нар оролцлоо.
БҮХНИЙГ ХҮҮХДИЙН
САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ