Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн XVIII хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Ээлжит хуралдааны тов зарлах
2. Багахангай дүүргийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах
3. “Багахангай-2040 хөгжлийн хөтөлбөр” бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж батлах
4. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах
5. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулах байршил тогтоох

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 94.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.