
0
“Бүтээмж – Хамтын ажиллагааг дээшлүүлэх” зорилтот жил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагч, иргэд, олон нийтэд явган алхалтын ач тусыг сурталчлах, хөгжүүлэх, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дүүргийн явган алхалтын холбооноос зохион байгуулж буй “Эрүүл, идэвхтэй Багахангайчууд – 2024” явган алхалтын арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэгдэж, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Багахангай дүүргийн явган алхалтын холбоо”-ны тугийг гардан авлаа.

0
0
0

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 94.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.