
2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, хуралдааныг ахмад Төлөөлөгч Л.Өлзийжаргал даргаллаа.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/01 дүгээр тогтоолоор Фельдширийн Мөнхгэрэлийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгон бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрлөө.
Дүүргийн Засаг даргад ДИТХ-ын Төлөөлөгч Алтанхуягийн Сүхболдыг дэмжин, томилуулахаар Хурлын А/05 дугаар тогтоолыг батлан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид уламжилсан.









Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 94.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.