Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 10-р сарын 17-ны өдөр хуралдаж, Төлөөлөгчдийн 96 хувийн санал авсан Алтанхуягийн Сүхболдыг дүүргийн Засаг даргаар томилуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид санал хүргүүлсний дагуу нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 сарын 17-ны өдрийн Б/139 дүгээр захирамжаар Багахангай дүүргийн Засаг даргаар томилсон.
Захирамжийг өнөөдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ф.Мөнхгэрэл, ДИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Давааням нар гардуулан өглөө.