2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Удирдлагын Академитай хамтран ДИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах богино хугацааны зорилтот сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд:
1. Удирдлагын академийн багш, (док, проф) Б.Бямбаяр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулга, Төлөөлөгчийн эрх, үүргийн тухай;
2. Удирдлагын Академийн Ахлах багш Б.Ганзориг “Төсвийн тухай хууль, орон нутгийн төсөв ба санхүү, өмчийн бодлогын тухай;
3. Удирдлагын Академийн Ахлах багш М.Мөнхбаяр ДИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүй, манлайлал, Хурлын дэг ба ХАСХОМ мэдүүлэх тухай мэдлэг ойлголтыг өглөө.
Түүнчлэн Хурлын Төлөөлөгчдөд дүүргийн ЗДТГ-аас ЗДТГ болон дэргэдэх хэлтэс, албадын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, ЗДТГ-ын дүрэм, уялдаа холбоо, Батлан хамгаалахын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулга, мэдээллийг хүргэсэн болно.