
"ТУСГААР ТОГТНОЛ" ШҮЛГИЙГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД
ЕБС-ИЙН СУРАГЧИД НЭГЭН ЗЭРЭГ УНШЛАА
Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг сурагчдад ойлгуулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор "Оюуны ундраа" сургууль "Тусгаар тогтнол-3333" хөтөлбөрийг ес дэх жилдээ зохион байгуулж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг өнөөдөр 11:40 цагт Сүхбаатарын талбай болон Хархорум хот, 21 аймаг, 9 дүүргийн төв талбайд ерөнхий боловсролын сургуулийн 3333 сурагч нэгэн зэрэг уншсан бөгөөд уг арга хэмжээнд дүүргийн 91, 94-р дунд сургуулийн 104 сурагч оролцсон байна.











Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 94.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.