Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэстэй хамтран ЕБС-ийн дунд “NO SMOKE” нөлөөллийн аяныг 2025 оны 03 дугаар сарын 24-нөөс 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус аянд дүүргийн 91, 94 дүгээр сургуулийн нийт 13 ангийн 358 сурагч идэвхтэй оролцсоноос:
Тэргүүн байранд: 91 дүгээр сургуулийн Б.Оюун-Эрдэнэ багштай 8а анги
Дэд байранд: 94 дүгээр сургуулийн М.Энхзул багштай 7а анги
Гутгаар байранд: 91 дүгээр сургуулийн Р.Болортуяа багштай 7а анги
Тусгай байранд: 91 дүгээр сургуулийн Н.Роза багштай 9б анги, 94 дүгээр сургуулийн М.Төгөлдөртуул багштай 11а ангиуд тус тус шалгарлаа.