Нийслэлийн Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хороо нь “Төлөөлөгчийн цаг” арга хэмжээний хүрээнд 2025 оны 4 дүгээр сарын 21, 22-ний өдрүүдэд Худалдан авах ажиллагааны алба, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, УБТЗ-ын Барилга, засвар ашиглалт, үйлчилгээний ангийн Багахангай хэсэг, УБТЗ-ын Техник үйлчилгээний газрын үйл ажиллагаатай тус тус танилцаж, байгууллага болоод ажилтан, албан хаагчдын тулгамдаж буй асуудал, санал, хүсэлтийг сонсож, нийт 38 санал, хүсэлтийг хүлээн авч, 5 асуудалд холбогдох мэдээллийг өгч, 33 саналыг судлан, хуулийн хүрээнд шийдвэрлэж, хариу өгөхөөр боллоо.