“ХАМТДАА ШИЙДЬЕ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын санаачилгаар “Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлэлцүүлэг 2025 оны сарын 05 дугаар сарын 05-ны өдөр Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалт, хэлэлцүүлэг хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд “Зам, тээврийн осол, зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудал”, “Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал”, “Нутаг дэвсгэрийн камержуулалт, теле хяналтын дэд төвүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудал” сэдвүүдээр салбар хуралдаан зохион байгуулагдаж, хуралдаанаас гарсан саналыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Л.Нямгэрэл нарт өргөн барив.
Хэлэлцүүлгээс гарсан саналыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжилтийг ханган ажиллахаар боллоо.
Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, ЦЕГ, НЦУГ, Нийслэл, дүүргийн ГХУСАЗСЗ, 3 дүүргийн Засаг дарга нар нийт 150 гаруй алба хаагчид оролцлоо.