
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"Түншлэл-Үйлчилгээний соёлыг дээшлүүлэх" зорилтот жилийн хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах "Төрийн албаны манлайлал" сэдэвт сургалтыг зохион байгуулж, 15 байгууллагын 32 албан хаагчийг хамрууллаа.
Сургалтыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Энхбаатар удирдан явуулсан байна.













