“УХААРЛЫН ХОРОМ” ЛЕКЦ, КОНЦЕРТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-6-5
2

“УХААРЛЫН ХОРОМ” ЛЕКЦ, КОНЦЕРТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаагийн хэлтэстэй хамтран дүүргийн тусгай албан хаагчдад зориулан 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Ухаарлын хором” лекц (Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор, сэтгэл зүйч Г.Наранбаатар), Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд чуулга”-ын тоглолтыг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд дүүргийн 16 байгууллагын 131 албан хаагч хамрагдсан байна.

Дүүргийнхээ иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Цагдаагийн алба хаагчдадаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.






фото мэдээ

©2023. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.