ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ “ЭЕШ-2025” СОРИЛ 5 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Багшийн ур чадварыг нэмэгдүүлэх, сурагчдын амжилт, чанарыг ахиулах зорилгоор 2025 оны 06 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит "ЭЕШ-2025" сорилыг 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус сорилд 7 судлагдахууны хүрээнд 27 сурагч оролцож, мэдлэг чадвараа сорьсон бөгөөд сорилын үр дүнд нийт хичээлийн дунджаар 400 ба түүнээс дээш оноо авсан 3 багш, судлагдахуун тус бүрээр 600 ба түүнээс дээш оноо авсан 7, нийт хичээлийн дунджаар 600 ба түүнээс дээш оноо авсан 2 сурагч, нийт 11 багш, сурагчийг шагнаж урамшууллаа.
"ЭЕШ-2025" сорилд амжилттай оролцсон багш, сурагчдадаа баяр хүргэж, Элсэлтийн Ерөнхий шалгалтад нь амжилт хүсье!
САЙН БАГШИЙН ГАР ДЭЭР ЭХ ОРНЫ МАРГААШИЙН НАР МАНДДАГ





+13
All reactions:
48Gelegdorj Togoonoi, Эрдэнэ Очир Батцэцэг and 46 others