Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч агсан Н.Дамдинрагчаагийн нэрэмжит “Хөл бөмбөг”-ийн тэмцээнийг ДИТХ, ИТХ дахь Монгол Ардын намын бүлэг хамтран 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 5 багийн 60 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.
Тэмцээний шагналт байранд:
Тэргүүн байранд Т.Амартүвшин ахлагчтай Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн баг хамт олон
Дэд байранд Р.Баярсүрэн ахлагчтай Цагдаагийн хэлтсийн баг хамт олон
Гутгаар байранд М.Баянцогт ахлагчтай “Нөхдүүд” багийн хамт олон
Шилдэг хаалгач –Цагдаагийн хэлтсийн тамирчин Р.Баярсүрэн
Шилдэг хамгаалагч – “Нөхдүүд” багийн тамирчин А.Сүх-Очир
Шилдэг довтлогч – Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн тамирчин О.Мөнхбадрах нар тус тус шалгарч, шагнагдлаа.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчид та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье.