
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС УЛСЫН НИЙСЛЭЛ ВЬЕНТЬЯН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
Азийн Бүтээмжийн Байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсын нийслэл Вьентьян хотод зохион байгуулсан “Албан бус эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын хэлэлцүүлэгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний нөөц, өргөдөл гомдол, сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Бөртэ-Үжин тус хэлэлцүүлэгт Монгол Улсын төлөөлөгчөөр оролцож , туршлага солилцоод ирлээ.
Тус Зүүн Өмнөд Азийн хэлэлцүүлэгт Б.Бөртэ-Үжин “Монгол Улсад албан бус эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүд” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын нөхцөл байдал, туршлага, цаашдын боломжийн талаар мэдээлэл хийсэн юм.
Хэлэлцүүлэгт Зүүн Өмнөд Азийн 18 улсын 80 гаруй төлөөлөгч оролцож, улс орнуудын туршлага, сайн жишээг хуваалцан, албан бус эдийн засгийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх бодлогын чиг хандлагын талаар санал солилцсон байна.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны А/06 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн дагуу төрийн албан хаагчийг чадавхжуулахад 800,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.




Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 94.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.