”ОХИДЫН МАНЛАЙЛАЛ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-10-24
1

 

  ”ОХИДЫН МАНЛАЙЛАЛ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
  Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ДИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн охидод хүчирхийллийн талаар ойлголт, мэдлэг олгох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Охидын манлайлал” нөлөөллийн арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
   Тус арга хэмжээнд “Өнөө өглөө хөтөлбөр”-ийн Хүүхэд хөгжлийн булангийн эрхлэгч, сэтгэл судлаач Б.Наранзаяа "Эрүүл ба эрүүл бус харилцааг танин мэдэж өөрийгөө хамгаалах нь" сэдэвт сургалт зохион байгуулж "Хатад" бренд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүллээ.
     Энэхүү арга хэмжээнд ЕБС-ийн ахлах ангийн 97 сурагч хамрагдлаа.

 









фото мэдээ

©2023. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.