“НОГООН ГЭРЭЛ, ЦАГААН ШУГАМ-2025” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргийг бууруулах, хүүхэд багачуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, өөрийн бүтээлээр дамжуулан олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан таниулах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “НОГООН ГЭРЭЛ, ЦАГААН ШУГАМ-2025” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд шалгарсан багуудын шагналыг гардуулан өглөө.
Тус тэмцээнд:
Тэргүүн байр: Ерөнхий боловсролын 94 дүгээр сургуулийн А.Цагаандэлгэр багштай 5а анги
Дэд байр: Ерөнхий боловсролын 91 дүгээр сургуулийн Ц.Норов багштай 5а, Э.Энхбаяр багштай 5б анги
Гутгаар байр: Ерөнхий боловсролын 91 дүгээр сургуулийн Н.Батцэцэг багштай 4а, Б.Отгонцэцэг багштай 4б ангийн хамт олон тус тус шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Уралдаанд идэвхтэй оролцсон Ерөнхий боловсролын 91, 94 дүгээр сургуулийн хамт олон, багш, сурагч, эцэг, эхчүүддээ баярлалаа.

















































0

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 94.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.