БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ НЬ “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ”-ЫН УЛСЫН ҮЗЛЭГТ 9 ДҮҮРГЭЭС 1-Т ШАЛГАРЛАА

2025-12-19
1

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ НЬ “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ”-ЫН УЛСЫН ҮЗЛЭГТ 9 ДҮҮРГЭЭС 1-Т ШАЛГАРЛАА

Монгол улсын Засгийн газрын 2025 оны “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр баталсан “Дүгнэх шалгуур үзүүлэлт”, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан А/1220 дугаар захирамжийн хүрээнд “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт”-ын улсын үзлэгт ИТХ 2025 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд хамрагдсан.

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт 90,3, Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа 90,2, Байгууллагын архивын үйл ажиллагаа 90,3, нэгдсэн дүнгээр 90,3 үнэлэгдэж нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 1-т шалгарсан байна.

 






фото мэдээ

©2023. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.