"ЭРСДЭЛГҮЙ ХАМТ ОЛОН" ШАЛГАРУУЛЛАА
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгж, байгууллагуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд “Эрсдэлгүй хамт олон” аяныг зохион байгууллаа. Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг ханган, эрсдэлийг бууруулах чиглэлээр шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж “Эрсдэлгүй хамт олон”-оор шалгарсан Багахангай дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хамт олныг Өргөмжлөл, 500,000 (Таван зуун мянган) төгрөгөөр шагнаж урамшууллаа.
2025 оноос Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Гамшгаах хамгаалах үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай ажилласан албан хаагчийг урамшуулж эхэллээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцож хамт олноо манлайлан ажилласан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч М.Мөнхболдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлөөс Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Шагнагдсан байгууллага, албан хаагч та бүхэнд баяр хүргэж, 2026 оны ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.



Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 94.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.