"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН" ШАЛГАРУУЛЛАА
Дүүргийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгж байгууллагуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 01 дүгээр сарын сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” шалгаруулах аяныг зохион байгууллаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх төрийн бодлого шийдвэр, холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах чиглэлээр шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон”-оор Нийслэлийн хүүхдийн 207 дугаар цэцэрлэгийн хамт олон шалгарч Өргөмжлөл, 500,000 (Таван зуун мянган) төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Дүүргийн нутаг дэвсгэрт 2025 онд гарсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, татварын орлогыг бүрдүүлэх ажилд амжилт гаргасан Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч Б.Энхбатыг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.



Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 94.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.