НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-2-5
1

     Нийслэл, дүүргийн эмэгтэй Төлөөлөгчдийн уулзалт зохион байгуулагдаж, дүүргийн 7 эмэгтэй Төлөөлөгч оролцлоо.

   Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Л.Хосбаярын санаачилсан ГХУСАЗСЗ-өөс хэрэгжүүлэх төслийг танилцуулах уулзалтаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, хорт зуршил, буруу дадал хэвшлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцов.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор

365 өдөр анхаарч хайрлая

Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй аянуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.






фото мэдээ

©2023. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.