Б.ЖАРГАЛСАЙХАНЫ ГЭР БҮЛД УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2026-2-11
3
Б.ЖАРГАЛСАЙХАНЫ ГЭР БҮЛД УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал Морь жилийн сар шинийн баярын босгон дээр дүүргийн 1 дүгээр хорооны малчин Б.Жаргалсайхан, Ц.Дуламсүрэн нарын гэр бүл “Улсын аварга малчин”-аар шалгарч Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир болон дүүргийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэн, шагналыг гардуулан өглөө.

Хөдөө аж ахуйн салбарт олон жилийн хөдөлмөр зүтгэл гарган, мал сүргээ өсгөн үржүүлж, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй Улсын аварга малчны гэр бүлд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.






фото мэдээ

©2023. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.