ДҮҮРГИЙН “МЯНГАТ МАЛЧИН”, "САЙН МАЛЧИН", "АЛТАН УНАГНЫ ЭЗЭН" ТУС ТУС ТОДОРЛОО

2026-2-16
5

 

     ДҮҮРГИЙН “МЯНГАТ МАЛЧИН”, "САЙН МАЛЧИН", "АЛТАН УНАГНЫ ЭЗЭН" ТУС ТУС ТОДОРЛОО

     XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн босгон дээр Багахангай дүүргийн малчин Цэенбалдирын Очирхуяг дүүргийн “Мянгат малчин”,

      Багахангай дүүргийн малчин Лувсанбалдангийн Оюунбаяр дүүргийн 2025 оны “Сайн малчин”

       Багахангай дүүргийн малчин Баатарчулууны Дашдорж МҮОНРТВ-ийн “Алтан унаганы эзэн”-ээр тус тус шалгарч, шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, дүүргийн Засаг дарга А.Сүхболд нар гардуулан өглөө.
Таван эрдэнэ болсон буянт мал сүргээ өсгөн үржүүлж, мал аж ахуйн салбарт бодитой хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэлээрээ шагнагдсан "Мянгат малчин" Ц.Очирхуяг, Дүүргийн "Сайн малчин" Л.Оюунбаяр, "Алтан унаганы эзэн"-ээр тодорсон Б.Дашдорж та бүхэндээ буянт мал сүрэг нь улам өсөн нэмэгдэж, ашиг шим нь арвин байхыг хүсэн ерөөе.






фото мэдээ

©2023. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.