МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан “Тийболлын улсын аварга шалгаруулах” тэмцээнд 21 аймаг, 9 дүүрэг, 5 клубын 1500 гаруй тамирчид өрсөлдсөнөөс дүүргийн шигшээ багийн тамирчид маань шилдэг 8-р байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүрэгт тийболын спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 15 хүүхдийн иж бүрэн хувцсыг Биеийн тамир, спортын хороонд хүлээлгэн өглөө.
Энэхүү ажлын хүрээнд баг тамирчдыг системтэйгээр бэлтгэж, ур чадварыг нь нэмэгдүүлэх Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцуулах талаар Биеийн тамир, спортын хороонд үүрэг, чиглэл өгч ажиллалаа.
Цаашид хүүхэд, өсвөр үеийнхний спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, тийболын спортыг олон нийтэд сурталчлан таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллана.




Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 94.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.