Багахангай дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар, төрийн 11 байгууллагатай хамтран хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор “Таны эрхийг хамгаалъя” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үр дүнд 8 иргэнд эрүүл мэндийн, 2 иргэнд улсын бүртгэлийн, 3 иргэнд хөдөлмөр, халамжийн, 3 иргэнд нийгмийн даатгалын, 8 иргэнд хууль эрх зүйн мэргэжлийн туслалцааг үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй хүний эрхийг хамгаалахтай холбоотой хоёр томоохон асуудлыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэхээр тогтов.
Өдөрлөгийн үеэр иргэдийн эрх зүйн боловсролоос гадна хувь хүний хөгжилд анхаарч, мэргэжлийн сэтгэл зүйч, сургагч багш “Сэтгэл хөдлөлөө удирдах ур чадвар”, “Ёс зүйтэй амьдрах ухаан” сэдвүүдээр сургалт орж, ганцаарчилсан зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгууллаа.



Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 94.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.