“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2026” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-4-30
4
   Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаанд оролцох, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварт сурган дадлагажуулах зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Өсвөрийн аврагч-2026” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
    Тус тэмцээнд 91, 94 дүгээр сургуулийн нийт 7 багийн 49 сурагч оролцож, авхаалж самбаа, хурд хүч, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс:
🥇Тэргүүн байранд 91 дүгээр сургуулийн 11а ангийн “Манан” баг
🥈Дэд байранд 94 дүгээр сургуулийн 10а ангийн “Хурд” баг
🥉Гутгаар байранд 91 дүгээр сургуулийн 12а ангийн “Onrop” баг
🏅Тусгай байранд 94 дүгээр сургуулийн 9а ангийн “Нэгдэл” баг тус тус шалгарлаа.
   Тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 





фото мэдээ

©2023. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.