“ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-5-12
3
     Хүүхдийн хөгжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх, хүчирхийлэлгүй зөв харилцаанд суурилсан хүмүүжлийн арга барилыг төлөвшүүлэх зорилгоор “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалтыг зохион байгууллаа.
   Сургалтад эцэг эх, асран хамгаалагчид хамрагдаж, хүүхэдтэй зөв харилцах арга барил, эерэг хүмүүжлийн ач холбогдол, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хүмүүжлийн арга, хүчирхийлэлгүй харилцааны талаар мэдлэг мэдээлэл авлаа.
   Мөн оролцогчид өдөр тутмын харилцаанд тулгардаг асуудлыг хэрхэн зөвөөр шийдвэрлэх, хүүхдийн сэтгэл зүйг ойлгон дэмжих талаар санал солилцож, туршлагаа хуваалцав






©2023. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.