ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2026-5-18
5
   Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батсайхан, Тамгын хэлтсийн дарга Г.Цэрэнлхам, прокурор В.Дэлгэрмаа нартай уулзалт зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
    Уулзалтын үеэр “Хүчирхийлэлд үгүй, Хүндлэлд тийм” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2026 оны 05-р сарын 19-ны өдөр Төв талбайд хамтран зохион байгуулах асуудлыг хэлэлцэж, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар болов.
     Иргэд та бүхэн өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу






©2023. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.