Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь “Урлагийн сэтгэл засал судлалын үндэсний төв”-тэй хамтран өсвөр үеийнхэнд тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг зурган сэтгэл заслын тусламжтайгаар илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө удирдах, сорилт бэрхшээлийг даван туулах, бусадтай харилцах чадвар олгох “Стресс менежмент” сургалтад ерөнхий боловсролын 91, 94 дүгээр сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдыг хамрууллаа.













Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 94.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.