Дүүргийн ГЭБОНЗ-ийн 2026 оны төлөвлөгөөний дагуу Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвтэй хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, дүүргийн Сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Сургалтын хүрээнд:
1. 3D танхимд болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх тухай
2. Гал түймрээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах нь
3. Газар хөдлөлтийн үед авах хариу арга хэмжээ, Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрэх нь
4. Осол гэмтлийн үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх
5. Утаат орчноос авран хамгаалах
6. Айл өрхийн түвшинд эрсдэлээс хамгаалах
7. VR танхимд Virtual reality төхөөрөмжөөр газар хөдлөлт, гамшиг ослыг мэдрүүлэх сургалтад тус тус хамрагдлаа.










Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 94.1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.