“ХҮЧИРХИЙЛЭЛД ҮГҮЙ ХҮНДЛЭЛД ТИЙМ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД 16-18 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ДУНД 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-5-20
3
   Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хамтран зохион байгуулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ХҮЧИРХИЙЛЭЛД ҮГҮЙ ХҮНДЛЭЛД ТИЙМ” нөлөөллийн аяны хүрээнд 16-18 насны хүүхдүүдийн дунд 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар болон Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс хамтран амжилттай зохион байгууллаа.
   1-р байр 91 сургуулийн 11а ангийн I баг (Алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал)
   2-р байр 94-р сургуулийн 12а ангийн баг (Мөнгөн медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал)
   3-р байр 91-р сургуулийн 12а ангийн I баг (Хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал)
тус тус байр эзэллээ.
    Тэмцээнийг зохион байгуулсан Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар оролцсон бүх баг тамирчдадаа талархал илэрхийлж спортын өндөр амжилт хүсье.






фото мэдээ

©2023. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.