"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-4-29
5

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд, багачуудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, зам тээврийн хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд 44 дүгээр цэцэрлэг Тэргүүн байр, 183 дугаар цэцэрлэг Дэд байр, 207 дугаар цэцэрлэг Гутгаар байр тус тус эзэлсэн бөгөөд тэмцээнд оролцсон хүүхэд, багачууд, багш, эцэг, эхчүүддээ талархал илэрхийлье.






фото мэдээ

©2023. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.